
Дээрх төлөвлөгөөний хүрээнд хүүхэд цахим хүчирхийлэлд өртөж буй байдал, хүүхэд ямар хариу үйлдэл хийдэг, түүний үр дүнг тандах зорилгоор цахим судалгаа явуулж байна. Судалгааны дүн болон бусад мэдээлэл дээр үндэслэн бид Хүүхэд хамгааллын тухай хууль үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх, тулгарч буй асуудлыг оношлон, эрх зүйн орчныг сайжруулах талаарх санал, зөвлөмжөө холбогдох байгууллагад хүргүүлэх болно.
