Хүүхэд хамгаалах өрөөны зураг төсөл боловсруулах,
засал чимэглэл, засварын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын урилга
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот.
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь хүүхэд хамгаалах өрөөны зураг төсөл боловсруулах, засал чимэглэл, засварын ажил гүйцэтгэх урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Байрлал: Сонгинохайрхан дүүрэг
Өрөөний хэмжээ: 420×240 (4м20×2м20)
Төсөвт өртөг: 10,000,000 төгрөг хүртэл
Тавигдах шаардлага:
- Өмнө нь ижил төсөөтэй ажил хийж байсан туршлагатай байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хувь хүн бол иргэний үнэмлэх хуулбар);
- Ажил гүйцэтгэх баг болон түүний гишүүдийн танилцуулга;
өмнө гүйцэтгэж байсан ажлын туршлагыг нотлох товч танилцуулга /фото зураг хавсаргаж болно/.
Тендер хүлээн авах хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цаг дуустал
Урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогч нь баримт бичгийг доорх хаягаар ирүүлнэ үү.
Цахим шуудан: tender@mdsa.mn
Холбоо барих утас: 11 330048, 86064406

