Site icon MDS&KhanLex LLP

“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн баг “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээнд ДЭД БАЙР эзэллээ.

2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, Улаанбаатар хот

Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” мэтгэлцээний тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын 13, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцсон бөгөөд 16 хуулийн фирм дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдлөө.

Уг тэмцээнд “Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс”ХХН-ийн бэлтгэсэн оюутны баг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн мэтгэлцээнд 3 удаа дараалан ялж амжилттай оролцон дэд байранд шалгарлаа. Багийн бүрэлдэхүүнд,

5 долоо хоногийн турш цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл зүрхээ зарцуулан идэвх, зүтгэл, ур чадвараараа манлайлан оролцсон оюутнууддаа хуулийн фирмийн нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэе.

Exit mobile version