Site icon MDS&KhanLex LLP

“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь “Монгол Улсын шилдэг хуулийн фирм”-ээр дахин шалгарлаа.

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хот.

 

“Asialaw” олон улсын сэтгүүлээс биднийг “Asialaw Awards 2024”-ийн “Монгол Улсын Шилдэг Хуулийн Фирм”, үйлчлүүлэгч нарын санал асуулгаар “Монгол Улсын Хүндэт Хуулийн Фирм“-ээр дахин шалгаран өмнөх амжилтаа бататгаж, түүнчлэн хуулийн фирмийн партнер Даш-Онолтын Дүгэржавыг “Монгол Улсын Тэргүүлэх Эмэгтэй Хуульч”-аар, партнер Содномжамцын Батбуяныг “Монгол Улсын Хүндэт Хуульч”-аар тус тус шалгаруулсныг дуулгахад таатай байна.

“Asialaw” нь Азийн бүс нутагт тухайн бус нутгийн болон аливаа улс орон дахь тэргүүлэгч хуулийн фирм, хуульч нарын тухай дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг бэлтгэдэг бөгөөд тэдгээрийн үнэлгээг сүүлийн 12-18 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажлын амжилт, бие даасан судалгаа, үйлчлүүлэгчдийн үнэлгээн дээр суурилж гаргадаг нэр хүнд бүхий хууль зүйн хөтөч бөгөөд Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс ХХН-ийг 2015 оноос эхлэн тасралтгүй өндөрөөр үнэлсээр байна. Бидний амжилтын үндэс болсон үйлчлүүлэгчид болон хамтран ажилладаг байгууллагууддаа талархлаа илэрхийлье.

#Asialaw #Asialaw2024 #MongoliaFirmoftheYear2024 #MDSKhanlexLLP #ӨмгөөллийнЭмДиЭсэндХаанЛексХХН

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

https://www.asialaw.com/NewsAndAnalysis/asialaw-awards-2024-winners-announced/Index/2135

 

Exit mobile version