БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ТАЛААР
2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр, Улаанбаатар хот.
|
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН (цаашид “МДСХ”) нь банк бус санхүүгийн байгууллага байгуулахад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг бөгөөд энэ төрлийн үйлчилгээг сонирхогч иргэн, хуулийн этгээдэд зориулан энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Монгол Улсад байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах Банк бус санхүүгийн байгууллага (цаашид “ББСБ” гэх) нь Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хороо ( цаашид “СЗХ”, эсхүл “Хороо” гэх)-ноос баталсан дүрэм, журмууд болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдөнө. |
|
| ББСБ байгуулах үйл ажиллагаа 3 үе шатаар хийгдэнэ: (i) Компанийн хуульд заасны дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани (цаашид “ХХК”, эсхүл “Компани” гэх) байгуулах (ii) СЗХ-оос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах; (iii) Дээрх (ii)-т зааснаар тусгай зөвшөөрөл авсныг болон компанийн нэр өөрчлөгдсөнийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар (цаашид “ХЭУБГ” гэх)-т бүртгүүлэх. | |
|
ҮЕ ШАТ 1 КОМПАНИЙН ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БАЙГУУЛАХ |
|
| Компанийн баримт бичиг боловсруулах, Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бүх үйл ажиллагаа багтана. | |
| ҮЕ ШАТ 2
СЗХ-ООС БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ Компани нь СЗХ-оос Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд холбогдох баримт бичгүүдийн бүрдүүлж, үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм, журмуудыг боловсруулан баталж, хууль тогтоомжид заасан шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой. СЗХ нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хавсаргах материалын хамт бүрэн (бүрдэл хянах ажлын 2 өдөр + 30 хоног) гүйцэт гаргаж өгснөөс хойш ажлын 15 өдөр (10 өдөр нөхцөл шаардлага шалгах + 5 өдөр зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах хугацаа) дотор зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. СЗХ нь төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг нэг удаа ажлын 5 өдрөөр сунгах эрхтэй. |
|
| ҮЙЛЧИЛГЭЭ | МДСХ-ийн хувьд ББСБ байгуулахад шаардлагатай бүхий л хууль зүйн үйлчилгээг үзүүлэх бөгөөд энэ хэсэгт ББСБ байгуулахад гол хамаарал бүхий үйл ажиллагаа, үйлчилгээг дурдсан болно. |
|
Бизнес төлөвлөгөө боловсруулах
|
Хууль зүйн талаас нь хянаж санал, зөвлөгөө өгнө. |
|
Эрх бүхий албан тушаалтан, мэргэжлийн ажилтнууд, техник төхөөрөмж, ажлын байрны талаарх мэдээллийг бэлтгэх
|
Үүнийг нотлох баримт бичгүүд болон тавигдах шаардлага, шалгуурын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх |
| ББСБ-ын холбогдох журмуудыг боловсруулан батлах | ББСБ-ийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч МДСХ нь холбогдох журмуудыг боловсруулах болон журмыг батлах тогтоол, тушаалыг бэлтгэн ажиллана. Тухайлбал, ББСБ-ын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөх журам (зээл, факторингийн үйл ажиллагааны журам гэх мэт), Мөнгө угаах, терроримзийг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр, журам, Дотоод хяналтын хөтөлбөр зэрэг. |
| Үүсгэн байгуулагчийн батлах шийдвэр, тогтоолууд | Үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоолууд боловсруулах, Компанийн гэрээ, дүрмийг шинэчлэн боловсруулах, Компанийн эрх бүхий этгээд, албан тушаалтнуудыг томилох тушаал, шийдвэрийг боловсруулах үйлчилгээ үзүүлнэ. |
|
Хувьцаа эзэмшигч нь Гадаад улсын харьяалалтай хуулийн этгээд, иргэн дараах шаардлага тавигдана. Үүнд: ü санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадвартай байх; ü бодлого зохицуулалт, баталгаатай байх; ü төрийн эрх бүхий байгууллагаас албадлагын эсхүл захиргааны шийтгэлгүй байх; ü бизнесийн болон ёс зүйн зөрчилгүй байх; ü ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; ü харьяалах улсад гааль, татварын өр, төлбөргүй байх; ü харьяалах улсад зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; ü мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй байх. Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-д Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан шаардлагыг тавих бөгөөд шаардлагатай гэж үзвэл Хорооноос нэмэлт шаардлага тавьж болно. |
|
| ББСБ-ын дүрмийн сан бүрдүүлэх |
Дүрмийн сангийн эх үүсвэр, шаардлага хангасан материал бүрдүүлэх, мэдээллийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. (Улаанбаатар хотод- 2,500,000,000 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600,000,000 төгрөг, бусад аймаг, сумдад 200,000,000 төгрөг байна) *ХНХ-ийн эх үүсвэр: хувьцаа эзэмшигч иргэн бол иргэний хууль ёсны орлого, хуулийн этгээдийн бол санхүүгийн жилийн үйл ажиллагааны цэвэр ашиг болон хуримтлагдсан ашгаас бүрдсэн байна. |
| Хороонд өгөх бичиг баримтын жагсаалт | Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт гаргах, Бичиг баримтын бүрдлийг шалгах, хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. |
| Нэмэлт мэдээлэл, баримт бичиг бүрдүүлэх | СЗХ хянах явцдаа нэмэлт материал болон мэдээллийг шаардах эрхтэй. Энэ тохиолдолд нэмэлтээр гаргах мэдээлэл, бүрдүүлэх баримт бичгийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. |
|
ҮЕ ШАТ III. ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАРТ БҮРТГҮҮЛЭХ. |
|
| Компани банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, мөн нэр өөрчлөгдсөнтэй холбоотой ХЭУБГ-т бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх болон тийнхүү бүртгүүлэхэд шаардлагатай хууль зүйн үйлчилгээ үзүүлнэ. | |
Энэхүү мэдээлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүйг тус хуулийн фирмийн Партнер С.Батбуянгаас авна уу. Утас: +(976) 89099608, +(976) 11 330048; Email: batbuyan@mdsa.mn
САНАМЖ:
“Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг, эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамраагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.
