Партнерууд
Хуулийн салбарын олон жилийн мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүд.
Жанчивдоржийн Майзориг
Ж.Майзориг нь үйлчлүүлэгчиддээ төслийн санхүүжилт, компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A) болон компанийн эрх зүйн зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг. Тэрээр тус нөхөрлөлийн Төр, хувийн хэвшлийн түншлэл /PPP/ ба Төслийн санхүүжилт, Дэд бүтэц, Маргаан хянан шийдвэрлэх болон Олон улсын арбитрын салбаруудыг ахалж ажилладаг.
Даш-Онолтын Дүгэржав
Д.Дүгэржав нь хөрөнгийн зах зээл, үнэт цаас болон хууль, эрх зүйн бодлогын баримт бичгийн судалгаа хийх чиглэлээр компаниуд, Монгол Улсын төрийн өмчит болон төрийн байгууллагуудад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Содномжамцын Батбуян
С.Батбуян нь тус фирмд анх ассошейтаар эхлэн ажиллаж, ахлах ассошейт, одоогийн байдлаар удирдах партнераар ажиллаж байна. Тэрээр эрчим хүч, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн төслүүд; компанийн хувьцаа гаргалт болон хөрөнгө оруулалт; компанийн нэгтгэл, нийлүүлэлт; дотоодын болон гадаадын хуулийн этгээдийн төслүүд (технологи, харилцаа холбоо, санхүү, дэд бүтэц, үйлдвэрлэл, тээвэр, худалдаа зэрэг)-д хууль зүйн зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллаж байна.
Ахлах хуульчид
Бэлтгэгдсэн мэдлэгтэй авъяаслаг ахлах хуульчид.
Нямдоржийн Номин
Н.Номин нь хууль зүйн дүн шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичиг, гэрээ хэлцлийн төсөл боловсруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд үүсгэн байгуулах, эрх зүйн судалгаа шинжилгээ хийн ажилладаг.
Ганхуягийн Энх-Амгалан
Г.Энх-Амгалан нь гол төлөв шүүх болон олон улсын арбитрт үйлчлүүлэгчийг төлөөлөх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, гэрээ, хэлцэлд зөвлөх, хууль зүйн дүн шинжилгээ хийх, хууль зүйн дүгнэлт гаргах чиглэлээр ажилладаг.
Цоодолын Дөлгөөн
Ц.Дөлгөөн нь БНСУ-ын Ёнсэй Их сургуульд олон улсын эрх зүйгээр мастерын зэрэг хамгаалсан. Тэрээр голчлон хууль зүйн баримт бичгийн төсөл боловсруулж орчуулга хийх, хууль зүйн судалгаа, дүн шинжилгээ хийх зэргээр үйлчлүүлэгч нарт туслалцаа үзүүлэн ажилладаг.
Мөнгөнийн Ариунзул
М.Ариунзул нь компани, үнэт цаас, оюуны өмч, хөдөлмөр болон гэрээний эрх зүй, Банк болон банк бус санхүү, хөрөнгө оруулалт, мөнгөний зах зээл, финтек, хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрх чиглэлээр мэдлэг, туршлагатай. Тэрээр шинэ салбар эрх зүйн талаар хууль зүйн үйлчилгээ үзүүлэх чадвартай. Түүнчлэн тогтмол иргэний хэрэг, эрүүгийн цагаан захтны хэрэгт хуульч, өмгөөлөгчөөр ажилладаг. М.Ариунзул нь хуульч, өмгөөлөгч ба оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл, үнэт цаасны зах зээлд зөвлөгөө үзүүлэх зөвшөөрөлтэй.
Хуульчид
Бэлтгэгдсэн мэдлэгтэй авъяаслаг хуульчид.
Эрдэнэбатын Туул
Э.Туул нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн Сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. Тэрээр голчлон хууль зүйн баримт бичиг, гэрээний төсөл боловсруулах, орчуулга хийх, хууль зүйн судалгаа, дүн шинжилгээ хийх зэргээр үйлчлүүлэгч нарт туслалцаа үзүүлэн ажилладаг. Мөн Компанийн эрх зүй, M&A, Үнэт цаас, Хөдөлмөрийн болон Гэрээний эрх зүй, Өрсөлдөөний эрх зүй зэрэг хуулийн төрөл бүрийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Нямдоржийн Билгүүн
Н.Билгүүн нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг төгссөн бөгөөд хууль зүйн баримт бичиг, гэрээний төсөл боловсруулах, орчуулга хийх, эрх зүйн судалгаа, дүн шинжилгээ хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зэргээр үйлчлүүлэгч нарт туслалцаа үзүүлэн ажилладаг.
Пүрэвдоржийн Ганбаяр
П.Ганбаяр нь ажиллаж буй хугацаандаа компаниудад хууль зүйн дүн шинжилгээ хийх, өдөр тутмын хууль зүйн зөвлөх үйлчилгээтэй холбоотой гэрээ, журам, эрх зүйн баримт бичиг хянах, боловсруулах, орчуулах, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг чиглэлээр ажиллаж байна.
Отгонжаргалын Бадамханд
О.Бадамханд нь Санхүү, Эдийн Засгийн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрээр хууль зүйн баримт бичиг боловсруулах, хянах, хууль зүйн судалгаа, дүн шинжилгээ хийх, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх чиглэлээр ажилладаг.
