СЭНДЛИ ББСБ ХК ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭЭЛТТЭЙ “СЭНДЛИ 3.0” БОНД ГАРГАХ ТӨСӨЛД ХУУЛИЙН ЗӨВЛӨХӨӨР ӨМГӨӨЛЛИЙН ЭМДИЭС ЭНД ХААНЛЕКСТ ХХН АЖИЛЛАА.
2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Улаанбаатар хот
“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирм нь Сэндли ББСБ ХК дотоодын хөрөнгийн зах зээлд 12 тэрбум төгрөгийн нээлттэй бондын гаргахад хөндлөнгийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр ажиллалаа. Энэхүү нээлттэй бонд нь 2026 онд хамгийн анхны нээлттэй өндөр хүүтэй буюу 19 хувийн хүүтэй нээлттэй бонд гэдгээрээ онцлог юм. Манай фирмийг сонгож хамтран ажилласанд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!
Үнэт цаас гаргахад хамтран ажилласан Үндсэн андеррайтер “Өлзий энд Ко капитал” ҮЦК, туслах андеррайтер “Голомт Капитал” ҮЦК, “Райнос Инвестмент” ҮЦК, зэрэглэл тогтоогч байгууллага “Онч Кредит Рейтинг Эйжинси” ХХК-ийн хамт олонд баяр хүргэе!


