“Өмгөөллийн ЭмДиЭс энд Хаанлекс” хуулийн фирмийн партнер Д.Дүгэржав “Монгол Улсын Шилдэг Эмэгтэй Хуульч”-аар дахин шалгарлаа.
Хуулийн фирм, хуульчдын зэрэглэл тогтоогч “Asialaw” олон улсын байгууллагаас “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, партнер Д.Дүгэржавыг 2025 оны “Монгол Улсын Шилдэг Эмэгтэй Хуульч”-аар дахин шалгаруулсныг дуулгахад таатай байна.
Asialaw нь Азийн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн фирм, хуульчдын сүүлийн 12-18 сарын хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчлүүлэгчдийн үнэлгээнд тулгуурлан шилдэг хуульч, хуулийн фирмийг тодорхойлдог нэр хүнд бүхий зэрэглэл тогтоох байгууллага бөгөөд “Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-ийг 2015 оноос тасралтгүй өндрөөр үнэлсээр байна.
Энэхүү шагнал гардуулах арга хэмжээг жил бүр олон улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд энэ жил шилдгүүдийг зарлах ёслол Вьетнам улсын Хо Ши Минь хотноо болж өнгөрлөө.
Энэхүү нэр хүндтэй шагнал нь манай фирмийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, манлайллыг олон улсын түвшинд дахин баталгаажуулсан чухал үзүүлэлт боллоо.
Бидний амжилтын үндэс болсон үйлчлүүлэгч, хамтрагч түншүүддээ талархлаа илэрхийлье.





