Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

2019 ОНЫ “ШИЛДЭГ ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛ” ШАЛГАРЛАА

Монголын Хуульчдын Холбоо жил бүр оны шилдгүүдийг тодруулдаг. Энэ жилийн “Фемида-2019” ёслолын үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, Өмгөөллийн “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН нь 2019 оны “Шилдэг Өмгөөллийн Нөхөрлөл”-өөр шалгарсан байна. Тус нөхөрлөл нь 2019 онд Clyde & Co LLP, Sidley Austin LLP зэрэг олон улсын хуулийн фирмүүдийн Монгол дахь түнш байгууллагаар ажиллаж, Chambers and Partners, Legal 500, AsiaLaw зэрэг хуулийн фирмүүдийн чансааг тогтоодог голлох олон улсын сэтгүүлүүдээс сүүлийн 6 жилийн турш өндөр үнэлгээ авсан байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд хууль, эрх зүйн мэдээллийг түгээн таниулах зорилгоор хөдөлмөрийн эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хиймэл оюун ухаанд суурилсан чатбот, гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах “Агирэ” платформыг хөгжүүлж, “Хуульч” подкаст, мэдээллийн gogo.mn сайтад эрхзүйн мэдээллийн булан ажиллуулсан зэргийг Монголын Хуульчдын Холбоо онцлон тэмдэглэсэн байна.

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.

Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading