МҮЦАЭХ-ны гишүүн байгууллагуудын төлөөлөл малчдад туслах хандивын аянд нэгдлээ.
2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр, Улаанбаатар хот.
Арилжаа эрхлэгчдийн холбооны зүгээс “Малчдад туслах хандивын аян”-д нэгдэхийг уриалсан уриалгад холбооны гишүүн байгууллага болох Өмгөөллийн Эм ди эс энд Хаанлекс ХХН нэгдлээ. Ийнхүү гишүүн байгууллагаас мөнгөн хандив цугларсныг Улсын онцгой комисст Арилжаа эрхлэгчдийн холбоо хүлээлгэн өгсөн байна.
Дараах линкээр мэдээллийг үзэх боломжтой. http://masd.mn/item/1267/
САНАМЖ:
“Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг, эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамраагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.
