Оффис

Ажиллах цаг / Даваа – Баасан / 09:00 – 18:00

k

MDS&KhanLex LLP

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хот.

Өнөөдөр буюу 6-р сарын 1 өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр бид хүүхэддээ дуртай амттаныг нь авч өгч, хамтдаа тоглож, тэдэнд илүү их цаг гарган баярлуулж, аз жаргалтай нэгэн өдрийг бүтээдэг билээ.

Тэгвэл эл өдрийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхэддээ тэдний эрхийг танилцуулах, тайлбарлаж өгөх санаачлагыг манай “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-ийн хамт олноос дэвшүүлж байна.

Хүүхдийн эрхийн тухай зохицуулсан анхны бие даасан конвенц нь 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Тус Конвенцод Монгол Улс 1990 онд гарын үсэг зурж, соёрхон баталсан. Бид дараах зураг болон линкээр дамжуулан хүүхдийн эрхийн тухай конвенцыг хүргэж байна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн ирээдүй, хойч үедээ тэдний эрхийг тайлбарлан өгч, хүүхэдтэйгээ ярилцаж дурсамжтай, үр бүтээлтэй нэг өдрийг бүтээгээрэй.

Хүүхдийн эрхийн тухай конвенц: https://www.legalinfo.mn/law/details/1276

 

 

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм. Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

Leave a Reply

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading

Discover more from MDS&KhanLex LLP

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading